3D хэвлэгч төхөөрөмжөөр барьсан амины орон сууцыг танилцуулжээ
Италийн саятан хот хэмээн нэрлэгддэг Милан хотноо “SALONE DEL MOBILE” нэртэй үзэсгэлэн зохион байгуулагдсан байна. Энэ үеэр 3D хэвлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэгдсэн амины орон сууцыг олон нийтэд танилцуулжээ. Энэ нь 3D принтерээр хэвлэгдсэн Европын хамгийн анхны байшин гэдгийг онцолж байна.
Үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан амины орон сууцыг харсан, үзсэн хүмүүс ихэд сонирхжээ. Энэ бол загвар байшин юм. Тэгэхээр хэлбэр загвар, хэмжээг өөрчилж болно гэсэн үг. Төслийн хүрээнд баригдсан энэ орон сууцыг "3D Housing 05" гэж нэрлэсэн байна. Хана, тааз, өрөө тасалгаа гээд бүхэлдээ хэвлэгч төхөөрөмжөөр хэвлэгдсэн.
Хэвлэгч машиныг “Сайбэ Канстракшн” компанид бүтээжээ. Энэ хэвлэгч машин нь бетон зуурмагийг тусгай роботын төхөөрөмжийн тусламжтайгаар компьютерийн өгөгдлийн дагуу хэвлэх зарчмаар ажилладаг. Хэвлэгч роботын төхөөрөмж 432 мянган ам.долларын төсвөөр бүтсэн байна.
Үзэсгэлэнд танилцуулсан нэг давхар амины орон сууц 100 метр квадрат талбайтай. Дотроо унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, хоолны өрөө, угаалгын өрөөтэй аж. 3D хэвлэгч төхөөрөмжийн байшинг худалдан авч бариулахын тулд хэр хэмжээний мөнгө зарцуулах нь хараахан тодорхойгүй байгаа юм байна.
Эх сурвалж: MNB.MN