“Apple“-ийн эзэмшил дэх компанийн бондын хэмжээ
"Apple"-ийн эзэмшил дэх компанийн бондын хэмжээ 2013 оноос хойш анх удаа буурсан байна. Энэ нь АНУ-д хийгдэж байгаа татварын шинэчлэлтэй холбоотой болохыг салбарын шинжээчид онцолж байгаа юм. 2018 оны I улирлын байдлаар "Аpple"-ийн худалдаж авсан нийт бонд 136 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан нь сүүлийн таван жилийн доод түвшинд тооцогдож байна. АНУ-ын татварын шинэчлэлээс өмнө "Apple", "Alphabet"зэрэг өндөр ашиг, орлоготой компаниуд жижиг компаниудын бондыг худалдан авч, их хэмжээний санхүүжилт олгодог байжээ. Ингэснээр гадаадад олсон ашиг, орлогоо АНУ-д оруулж, татвар төлөх шаардлагагүй болдог байсан байна. Харин шинэ татварын бодлогоор компаниуд АНУ-д орлогоо оруулахад илүү хялбар, зардал багатай болсноор тус компанийн бондын зах зээлийн идэвхжил суларч эхэлсэн байна. Тухайлбал, зэрэглэл өндөртэй, эрсдэл багатай бонд гаргалт жилийн дүнгээр долоон хувиар буураад байгаа ажээ.
|
Эх сурвалж: http://bloombergtv.mn
|

