Apple компани iWatch-аа гаргах нь
Apple компани олны дунд удаан яригдах, хүлээлт үүсгэсээр байгаа iWatch ухаалаг бугуйн цагаа тун удахгүй гаргах гэнэ. 2014 он гарснаар тэд олон авъяастнуудыг зөвхөн энэ төсөлдөө ажиллуулахаар ажилд авчээ.Тэгвэл тэдний хамгийн сүүлийн хүн нь Патрик Пруно болжээ. Патрик Пруно бол алдарт TAG Heuer-ын борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч байсан хүн юм байна. Тансаг ангиллын энэ цаг нь ямар нэг дижитал технологи нэвтрээгүй ч бусдаасаа илүү спортлогт тооцогдох юм. Эх сурвалжуудын таамаглаж буйгаар Пруногийн цагны зах зээлийн мэдлэгийг илүүтэй ашиглах байх гэсэн байна.
Тансаг загварын цагны мэргэжилтнийг урьсан нь iWatch-ын талаар дараах хоёр таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна.
- iWatch нь дижитал технологи шингээсэн загварлаг, тансаг, үнэтэй цаг байна
- Эсвэл хоёр хувилбартай гарна. Нэг нь ердийн фитнес цаг байх бол нөгөө нь үнэтэй, загварлаг цаг байна.
Юутай ч high-tech хорхойтнууд Apple-ын хөдөлгөөн бүрийг ажиглан таамаглал дэвшүүлцгээсээр байгаа юм.