Apple-ийн дараагийн бэлэг "iPhone Air" болж магадгүй

2014 оны 7 сарын 09

Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн хувьд шинэ iPhone 6 утасны талаарх цуурхлыг сонсохгүй өдөр бараг байхгүй биз ээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  Хятадын нэгэн сайтад iPhone 6 холбоотой  тавигдсан мэдээлэл олон хүний сонирхлыг татаж байгаа бололтой. China.com-д мэдээлснээр Apple 4.7 инч дэлгэцтэй iPhone 6 утсаа ирэх 9-р сарын 25-нд, 5.5 инч дэлгэцтэй  "iPhone Air"  хэмээх утсаа оны сүүлээр танилцуулахаар товложээ. Гэтэл энэ мэдээлэл яг үнэн үү гэдэг дээр олон хүн эргэлзэж байгаа ажээ. Учир нь  9-р сарын 25-ны өдөр пүрэв гарагт таарч байгаа бөгөөд Apple-ийн хувьд iPhone-ийн шинэ загваруудыг баасан гарагт танилцуулсаар ирсэн түүхтэй. Ямартай ч iPhone 6 нь IOS 8 үйлдлийн систем, А8 процессор,  илүү бат бөх сафир дэлгэцтэй байна гэсэн хүлээлт байгаа юм.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5689
0 эможи
keyboard_arrow_up