Твиттерийнхээ нууц үгийг ЯГ ОДОО солиорой

2018 оны 5 сарын 04

Твиттер компани хэрэглэгчдэдээ зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. Учир нь систем дэх алдаанаас болж хэрэглэгчдийн нууц үгийг яг байгаагаар нь дотоод системд хадгалж байжээ.

Энэ нь таны нууц үгийг яг юу гэдгийг шууд харж болно гэсэн үг юм. Зарчмын хувьд Твиттер хэрэглэгчдийнхээ нууц үгийг санамсаргүй сонгосон үсэг, тооны цуглуулга болгон хадгалах ёстой бөгөөд компанийн ямар ч ажилтан нууц үгийг тайлах аргагүй болно.

Гэвч ингэж нууцлал хийгдэхээс өмнө сүлжээнд хадгалж байсан болохыг компани өөрсдөө илрүүлж, алдааг зассан аж.

Одоогийн байдлаар нууц үг алдагдсан тухай мэдээлэл байхгүй хэдий ч бүх хэрэглэгчдийг нууц үгээ яаралтай солих хэрэгтэй хэмээн компаниас зөвлөжээ.

Түүнчлэн илүү сайн нууц үг ашиглаж, хоёр дамжлагаар нэвтрэх горимыг идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56883
0 эможи

keyboard_arrow_up