Twitter бас хэрэглэгчдийнхээ мэдээллийг Кембриж Аналитикад заржээ
2018 оны 5 сарын 04
Facebook компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг түгээсэн цорын ганц нийгмийн сүлжээ биш байжээ. Twitter мөн л хэрэглэгчдийнхээ мэдээлэлд хандах эрхийг Facebook-ийн мэдээллийг цуглуулсан профессорт зарж, улмаар Кембриж Аналитикад зарсан тухайгаа мэдэгдсэн байна.
Тэд Global Science Research хэмээх ашгийн байгууллагад нийтэд дэлгээтэй 2014 оны арван хоёрдугаар сараас 2015 оны дөрөвдүгээр сар хүртэлх жиргээнд хандах эрхийг зарсан аж.
Гэхдээ Twitter-ийн төлөөлөгч тэдний борлуулсан мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байсан бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах боломжгүй гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56873
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс