“Facebook” болзооны функцтэй болно

2018 оны 5 сарын 02

"Facebook” компани болзооны функц шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү шинэ функцийн тусламжтай “Facebook”-ээр найзууд биш хүмүүс хоорондоо холбогдож, харилцаа тогтоох боломжтой гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг жил тутамд болдог "Facebook F8" бага хурлын үеэр онцолжээ.

Arslan.mn

Энэхүү мэдээллийн дараа “Tinder”, “Okcupid” зэрэг үүнтэй төстэй аппликейшнуудыг эзэмшдэг “Match” компанийн хувьцааны ханш нэг өдрийн дотор 22 хувиар буюу түүхэндээ байгаагүйгээр огцом унажээ. Мөн “Match” компанийн толгой компани болох “Nter Active Corp”-ийн хувьцааны ханш 19 хувиар буюу 17 жилийн дээд хурдаар огцом доошилсон байна. “Facebook” компани мэдээллийн аюулгүй байдалтай холбоотойгоор хэрэглэгчдийнхээ итгэлийг эргүүлэн олж авахыг эрмэлзэж байгаа юм. Үүнээс гадна шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ ч хөгжүүлэхэд анхаарсан хэвээр байна гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг тодотгожээ.

Arslan.mn

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56790
0 эможи

Зочин
2018-05-02 20:08
Чёрт с тобой Марк
keyboard_arrow_up