Facebook “Хүүхэд насанд хүргэж өгнө” үйлчилгээ нэвтрүүлнэ

2018 оны 5 сарын 02

Facebook өчигдөр жил бүр хийдэг “F8” чуулганаа эхлүүлсэн. Чуулганы үеэр нэвтрүүлэхээр төлөвлөж буй үйлчилгээ, шинэчлэлүүдийнхээ талаар ярьснаас гадна “VR memories” хэмээх үйлчилгээг туршиж эхэлсэн тухай мэдэгджээ.

VR технологид суурилсан энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн хуулсан хоёр хэмжээст зургийг гурван хэмжээст орчин болгон хувиргаж, тухайн газрыг виртуал орчинд бүтээх юм.

Гэхдээ зөвхөн туршилтын шатандаа яваа учраас яг ямар зарчмаар ажилладаг гэдэг тодорхойгүй үлджээ. Компанийн удирдах албан тушаалтан Речел Фрэнклин “Facebook-ийн зургийн цомог амь орно” гэж ойлгож болох юм гэсэн байна.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56767
0 эможи

keyboard_arrow_up