Жак Ма: “Alibaba“ компани автомат жолоодлоготой машин үйлдвэрлэнэ

2018 оны 4 сарын 20

Arslan.mn

“Alibaba” групп автомат жолоодлоготой автомашины технологийн салбарт хүч үзэхээр зэхэж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Жак Ма Бангкокт хийсэн мэдэгдлийнхээ үеэр "Автомат жолоодлогын дэвшилтэт технологи бүхий, хүнтэй ханьсаж чадах" автомашин үйлдвэрлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнээс өмнө “Alibaba” компани энэ талаарх мэдээлийг баталгаажуулжээ. Харин Жак Ма энэ талаар нийтэд анх удаа өөрийн биеэр мэдээлэл өгч байгаа нь энэ юм. “Alibaba Group”-ийн ТУЗ-ийн дарга Жак Ма “Бид нэмж ашиг олохоос илүү дэлхийд өөрчлөлт авчрах, илүү сайжруулахад анхаарч байна. Мөнгө бүтээн байгуулалтад зориулагдсан байдаг. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд жолоочгүй технологийн чиглэлд ихээхэн судалгаа хийсэн. Энэ нь “Tencent”, “Baidu”, эсвэл “Google”, “Amazon”-той өрсөлдөх зорилго агуулаагүй. Харин бид ирээдүйн төлөө өрсөлдөж байна. Автомашин бүх хүмүүсийн хувьд амьдралын хамгийн чухал хэсэг байх болно. Дийлэнх хүмүүс цагаа автомашин дотор л өнгөрүүлдэг болно” гэж мэдэгдлээ.

Үүнээс гадна “Alibaba Group”-ийн ТУЗ-ийн дарга Жак Ма, Тайландын дэд Ерөнхий сайд Сомкид Жатусрипитактай уулзлаа. Тайландын Засгийн газар болон "Alibaba Group" эдийн засгийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэгт гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56330
0 эможи

keyboard_arrow_up