Tesla: Осол гарах үед автомашин автомат жолоодлогын горимд байсныг тогтоосон
Өнгөрсөн сарын 23-нд осолдсон “Tesla”-ийн “Model X” загварын жолооч ослын үед автомат жолоодлогын горимоо асаасан байсныг шинжээчид тогтоолоо. Калифорнийн хурдны замд осолдсон жолооч Вей Хуанг осол гарахын өмнөх зургаан секундэд жолооны хүрдэнд гар хүрээгүйг “Tesla” илрүүлсэн байна. Мөн осол гарахаас өмнө автомашин жолоочид анхааруулах дохио өгч байсныг “Tesla” тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор “Tesla” компани "Автомашиныг автомат жолоодлогын горим дээр тавьсан ч анхааруулах дохио ирсэн тохиолдолд жолооны хүрднээс гараа авахгүй байх"-ыг хэрэглэгчдэдээ сануулсан байна.
Үүнээс өмнө “Uber Technologies” компанийн автомашин автомат жолоодлогын туршилт явуулж байх үедээ явган зорчигч дайрч, амь насанд нь хүрсэн юм.