Цахилгаан хөдөлгүүртэй “BAOJUN E100” автомашин Хятадад худалдаалагдаж эхэллээ

2018 оны 2 сарын 13

BAOJUN E100 зурган илэрцүүд

Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдан авалтын тоогоор Хятад улс тэргүүлсэн. Энэ удаад манай урд хөршид хямд өртөгтэй сүүлийн үеийн шинэ загварын эко автомашин худалдаанд гарч эхэлсэн байна. Энэ бол 6 мянга орчим ам.долларын үнэтэй “Баожун И-100” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй 2 хүний суудалтай автомашин юм.

Хэдхэн жилийн өмнө БНХАУ-д General Motors, Wuling Automobile и SAIC Motor Corporation хамтарч автомашин үйлдвэрлэх хамтын компанийг байгуулж байсан юм. Электрек агентлагын мэдээлснээр энэ автомашин 5,6 мянган ам.долларын үнэтэй хэмээн онцолсон байна. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, энэ автомашин Хятадын автомашины зах зээл дэх цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хамгийн хямд төдийгүй эдийн засгийн үр өгөөжтэй бүтээгдэхүүн болно гэсэн юм.

Хэлбэр хэмжээ загвараасаа шалтгаалаад хамгийн доод тал нь 5,6 мянгаас дээд тал нь 9,3 мянган ам.доллараархудалдаанд борлуулагдах юм байна. Энэ тээврийн хэрэгсэл нь 1,5 метрийн өргөнтэй, 1,6 метрийн өндөртэй 29 килватт бүхий хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй юм байна. Энэ нь нэг удаагийн бүрэн цэнэгээрээ ойролцоогоор 155 км зам туулах бүрэн боломжтой гэжээ. Хүн ам, тээврийн хэрэгсэл ихтэй томоохон хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд маш авсаархан, хөнгөн автомашин боллоо гэж харж байгаа юм.

Анх бол өнгөрсөн 2017 онд олон нийтэд танилцуулж байсан юм байна. түүнчлэн хамгийн түрүүнд л гэхэд Хятадын Люжоу нэртэй хотод 5.6 мянган ам.долларын үнэтэйгээр нэг мянга гаруй ширхэг борлуулагдсан талаар онцолж байгаа юм. харин сүүлд өгсөн мэдээллээр бол энэ автомашиныг Хятад улс даяар зарж борлуулах ажил эхэлсэн гэж мэдэгдсэн юм байна. Гадаад зах зээлд нийлүүлэх талаар үйлдвэрлэгч компанийн талаас хараахан мэдээлэл өгөөгүй байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53769
0 эможи
keyboard_arrow_up