ФОРД 2022 он гэхэд цахилгаан авто машины хөрөнгө оруулалтаа 2 дахин нэмэгдүүлнэ

2018 оны 1 сарын 16

Форд ирэх таван жилийн хугацаанд цахилгаан автомашинд оруулсан хөрөнгө оруулалтаа 11 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ. Энэ нь өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаас хоёр дахин их гэсэн үг юм.

Энэ талаар Форд-ын Билл Форд "2020 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслээр зах зээлээ бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа. Дэлхий даяар шатахуунаас болж байгаль дэлхий ихээр хордож байна. Женерал Моторс, Тоёота, ВолксВаген гэх мэт машин үйлдвэрийн томоохон компаниуд олон тооны цахилгаан авто машин шинээр гаргахаар төлөвлөж байна. 2020 он гэхэд энэ үйлдвэрүүдтэй хамтраад цахилгаан машинаар зах зээлээ хангаж чадна гэж бодож байна. Бид өнгөрсөн ням гарагт болсон "Дитройтын авто шоу"-н дээр бүрэн цахилгаан авто машины загварыг танилцуулсан. 2020 он гэхэд манай үйлдвэр 16 төрлийн цахилгаан авто машиныг зах зээлд танилцуулна. 

Өнөөдрийн байдлаар нийт машин хэрэглэж байгаа иргэдийн 99 хувь нь бинзен хөдөлгүүртэй машиныг хэрэглэж, үлдсэн нэгхэн хувь нь цахилгаан хөдөлгүүртэй машиныг хэрэглэж байна. Бидний хувьд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол хэрэглэгчид цахилгаан машинд хурдан дасан зохицох вэ гэдэг нь асуудалтай. Гэвч зам, дэд бүтэц сайжирч байгаа энэ үед цахилгаан авто машин хамгийн их тохиромжтой байх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52422
0 эможи
keyboard_arrow_up