Хакерууд дэлхийн гурав дугаар дайныг эхлүүлэх боломжтой
Баллистик пуужингийн программыг хакердах нь цөмийн дайн дэгдээж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна. Chatham House судалгааны байгууллага, АНУ-ын Trident баллистик пуужингийн аюулгүй байдлын эмзэг байдалтай холбоотой хэд хэдэн чухал тайланг нийтэлжээ.
Хэвлэгдсэн тайланд тоон хяналтын систем, газрын хяналтын систем, шумбагч онгоцыг хянах программууд нь хортой программуудад эмзэг байдаг хэмээн өгүүлжээ. Тайланд тусгагдсан мэдээллээс үзэхэд стратегийн цөмийн зэвсгийн удирдлагад DDoS-халдлага хийх боломжтой хэвээр байгаа аж.
Chatham House-ийн мэдээлснээр ийм халдлага хувийн болон нийтийн компьютерийн сүлжээг хакердаж сүйрүүлэх гэсэн оролдлогоос нэлээд ялгаатай ажээ. Хэрэв террористууд бүрэн хэмжээний цэргийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зорьж байгаа бол хяналтын системд вирусыг "залгах" оролдлогоо цэргийн албан хаагчдыг өгөгдлийн буруу мэдээллээр хангахад хангалттай аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар стратегийн цөмийн хүчний менежментийн систем дэх кибер-эмзэг байдлыг бүрэн хэмжээгээр саармагжуулж чадахгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Gereg.mn