Утсаа зарах нь ЭРСДЭЛТЭЙ

2018 оны 1 сарын 11

Холбоотой Зураг

Кэмбрижийн их сургуулийн судлаачид андройд үйлдлийн системтэй гар утаснаас устгасан мэдээллийг сэргээх туршилт  хийжээ. Судлаачид Google, HTC, LG, Motorola, Samsung компанийн үйлдвэрлэсэн 21 өөр ухаалаг утсыг шалгаж үзсэн байна. Ингэхэд ихэнх тохиолдолд устсан мессеж, цахим шуудан, гэрэл зураг зэргийг сэргээж чаджээ.

Тухайлбал, гар утсаараа хүлээж авсан цахим шуудангийн 80 гаруй хувь нь утасны мэдээллийн санд үлдсэн байжээ. Харин туршилт хийсэн гар утаснуудаас Google Nexus-4 мэдээллийг хамгийн найдвартай устгасан байна.

Гар утасны зах зээлд жилд 630 сая орчим андройд үйлдлийн системтэй хуучин утас борлогддог. Тиймээс бусдад гар утсаа зарвал худалдан авсан хүн хүссэн тохиолдолд таны хувийн мэдээллийг олж үзэх боломжтой гэсэн үг юм. Хэрэглэгчид хуучин гар утсаа зарахдаа мэдээллээ нэг нэгээр нь устгавал аюулгүй гэж боддог. Гэвч дээрх судалгаанд энэ арга нь ч мөн найдваргүй гэдгийг дурджээ. Тиймд гар утсаа бусдад зарахгүй, устгах нь хувийн мэдээллээ хадгалах хамгийн зөв арга юм.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52191
0 эможи
keyboard_arrow_up