Samsung Electronics-ийн ашиг орлого дээд амжилт тогтооно гэжээ
Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч Samsung Electronics компанийн 2017 оны сүүлийн гурван сард олсон ашиг орлого дээд амжилт тогтоож магадгүй хэмээн судлаачид таамаглаад байна. Дэлхийн чипний хамгийн том үйлдвэрлэгч тус компанийн үйл ажиллагааны орлого нь 15.1 их наяд вон буюу 14.1 тэрбум долларт хүрч буй нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 64 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Ийнхүү ашиг орлого нь нэмэгдэхэд чипний үнэ, воны ханшийн тогтвортой байдал ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Компанийн дээд удирдлага авилгын хэрэгт холбогдон шалгуулж байгаагаас үл хамааран ашигтай ажиллаж чаджээ.
Эцсийн тайлан дүн хараахан гараагүй ч орлого нь 15.9 их наяд вонд дөхөж очно гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: Undesten.mn