“Hyundai” компани жолоочгүй таксинд зориулсан программ хөгжүүлнэ
“Hyundai” компани жолоочгүй таксины сүлжээнд зориулж тээврийн хэрэгсэл, программ хангамж хөгжүүлж эхэлсэн байна. Үүгээр дотоодын “Nissan” болон “General Motors”, мөн “Alphabet”-ийн “Waymo” тэргүүтэй технологийн компаниудтай өрсөлдөх боломж нээгдэхийг тус компани мэдэгджээ. “Hyundai” компани автомашинд зориулсан программ хангамж хөгжүүлэх чиглэлд судалгаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагаанд хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн байна. Тус компани өнгөрсөн онд БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуйжоу муж болон АНУ-ын Калифорни дахь Цахиурын хөндийд технологийн төвүүдээ байгуулжээ. Харин энэ жил Израйль болон Герман дахь старт-апуудад хөрөнгө оруулахаар шинэ салбар нэгжүүд байгуулахаар төлөвлөсөн байна. Авто зах зээлд бензин хөдөлгүүртэй, гар жолоодлоготой автомашинуудын эрэлт буурч эхэлжээ. Үүнтэй холбогдуулж автомашин үйлдвэрлэгчдийн ирээдүйг тээврийн хэрэгсэлд зориулсан програм хангамж, аппликэйшний үйлчилгээ тодорхойлж байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|