Apple компани хуучин загварын утасныхаа хурдыг зориудаар удаашруулжээ

2017 оны 12 сарын 25

Аpple компани хэрэглээнд байгаа хуучин загварын утаснуудынхаа хурдыг зориудаар удаашруулснаа хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн долоо хоногоос тус компаний хуучин загварын iPhone утаснуудын хурд илт удааширч эхэлсэн байна. Олон мянган хэрэглэгчид, хараат бус технологийн шинжээчид Apple компанийг зориудаар ийм үйлдэл хийж, шинэ загварын утаснуудаа борлуулахаар шийдсэн гэж шүүмжилж байлаа. Хэрэглэгчдийн уг хардлага үнэн болохыг Apple компаний хэвлэлийн  төлөөлөгч Стив Доулин албан ёсоор мэдэгдэж шуугиан тариад байна. Түүний мэдэгдэл Apple компаний эсрэг 2-ийн зэрэг зарга шүүхэд үүсэхэд хүргэжээ. Тодруулбал, Калифорни мужийн хэсэг хэрэглэгчид мужийнхаа шүүхэд Apple компани “Хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн” гэж гомдол мэдүүлж зарга үүсгэсэн бол Чикаго хотод “Олон мянган хэрэглэгчдэд эдийн засгийн хохирол учруулсан” гэх хэрэг шүүх дээр үүсчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51510
0 эможи
keyboard_arrow_up