Instagram-д зөвхөн найзууддаа зориулан шууд дамжуулалт хийж болно

2017 оны 12 сарын 25

 instagram зурган илэрцүүд

Найзууддаа Direct мессежээр дамжуулан урилга явуулж болнo.

Instagram аппын шинэчлэгдсэн хувилбарт шинэ үйлдэлтэй шууд дамжуулалт нэмэгджээ. Тодруулбал одооноос эхэлж та хаалттай шууд дамжуулалт хийж, сонгосон найзууддаа "Direct" хэсэгт зурвас илгээн урилга явуулах боломжтой боллоо.

Энэхүү шинэ үйлдэл нь маш энгийн зарчмаар ажиллана. Юуны түрүүнд та сонгосон найзууддаа шууд дамжуулалт хийх гэж буйгаа урьдчилан мэдэгдсэн зурвас илгээх болно. Харин үүний дараа найзууд тань таны шууд дамжуулалтыг үзэхэд бэлэн гэдгээ мэдэгдэх юм.

Хэрэв та шууд дамжуулалтаас хоцорвол дахин үзэх боломжгүй гэдгийг анхаараарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51490
0 эможи
keyboard_arrow_up