“Apple” компани төхөөрөмжүүдээ “App“-ийн нэгдсэн системд холбоно

2017 оны 12 сарын 21

Arslan.mn

“Apple” компани “iPhone”, “iPad”, “Mac”-уудаа аппликэйшний нэг системд холбохоор төлөвлөж байна. Тус компанийн суурин болон зөөврийн компьютерын нэвтэрдэг "Mac App Store" нь гар утас, “iPad”-ийн "App Store"-той харьцуулахад сонголт нь хязгаарлагдмал, програм хангамжууд нь шинэчлэгдэх нь ховор байдаг аж.

Харин ирэх оноос эхэлж програм хангамж хөгжүүлэгчид “Apple”-ийн хэрэглэгчид аль ч төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой аппликэйшн гаргах боломжтой болохыг эх сурвалж мэдээлжээ. Хөгжүүлэгчид одоогоор “Apple”-ийн гар утасны үйлдлийн систем болох IOS болон “Macs”-ийн Macos системд зориулан хоёр төрлийн аппликэйшн нийлүүлж байгаа аж. Энэ утгаараа нэгтгэсэн нэг системтэй болсноор програм хангамж хөгжүүлэгчдийн ажил хөнгөрнө, мөн төхөөрөмжүүд нэгэн зэрэг шинэчлэгдэхээрээ давуу талтай гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51391
0 эможи
keyboard_arrow_up