Samsung Galaxy S9 загвараа ирэх хоёрдугаар сард танилцуулж магадгүй

2017 оны 12 сарын 20

Samsung компани дараагийн жишиг загвар болох Galaxy S9 бүтээгдэхүүнээ ирэх хоёрдугаар сард танилцуулж, гуравдугаар сард худалдаанд гаргах тухай Bloomberg мэдээлжээ.

Хэрвээ үнэн бол Samsung өмнөх жилүүдэд гуравдугаар сард танилцуулж, дөрөвдүгээр сард худалдаанд гаргаж байсан уламжлалаа шинэчлэх юм. Шинэ загварын хувьд хоёр сонголттойгоор гарах бөгөөд загварын хувьд эрс өөрчлөгдөхгүй, харин саяхан танилцуулсан Snapdragon 845 чиптэй, сайжруулсан камертай болох тухай Venturebeat мэдээлсэн.

Galaxy S9 загварын дэлгэц ийм болж магадгүй, царай таних системийн сайжруулсан хувилбар ч байж болно

Үүний өмнөхөн S9 загварыг CES үзэсгэлэнгийн үеэр танилцуулж магадгүй гэх цуу тарсан юм. Гэхдээ Хятад, Солонгосын ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгаатай байхын тулд Unpacked үйл ажиллагааныхаа үеэр танилцуулах болсон учраас CES-ийн үеэр гар утас танилцуулах нь юу л бол.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51308
0 эможи
keyboard_arrow_up