Дэлхийн хамгийн анхны ухаалаг гудамж Лондонд байдаг

2017 оны 12 сарын 17

Arslan.mn

Дэлхийн хамгийн анхны ухаалаг гудамж Английн нийслэл Лондон хотод байдаг гэнэ. Тодруулбал, Лондон хотын Вэст Энд дэх Худалдааны томоохон төвийн ойролцоо буюу Оксфорд гудамжнаас холгүй орших Шувууны гудамжийг ухаалаг гудамж болгож өөрчилжээ. Их Британийн “Pavegen” компани тус гудамжны явган хүний замыг цахилгаан эрчим хүч хуримтлуулагч төхөөрөмж болгон ашиглах технологийг нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тус зам дээгүүр хэчнээн олон хүн төдий чинээ их алхана тэр чинээгээр асар их эрчим хүчийг боловсруулдаг аж. Энэ бол байгаль дэлхийд хор нөлөөгүй замаар гаргаж авах цахилгаан эрчим хүчний шинэ шийдэл санаа болж байгаа юм. Эхний ээлжид 107 кв метр газрыг тусгай тоног төхөөрөмжөөр тоноглоод ашиглалтад оруулаад байгаа гэнэ.

Тэгш гадаргуу дээр хооронд нь холбож өгсөн гурвалжин загвартай тавцангуудын нэг нь л гэхэд 5 ваттийн эрчим хүч гаргана гэсэн үг. Эндээс гаргаж авсан эрчим хүчийг тус гудамжин дахь гэрэлтүүлэг, зарлалын самбар, эйр кондейшин зэрэг бусад цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг цахилгаанаар хангадаг байна. Мөн үүнээс гадна агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ч бүтээн гудамжинд байршуулжээ. Өөрөөр хэлбэл тус гудамжин дахь бохир агаарыг өөртөө сорж аван, цэвэршүүлэн гаргах эко технологи юм. Энэ гудамжны “Клийн Эйр” агаар цэвэршүүлэгчийг “эйр лабс” компанид бүтээсэн байна. Үүгээр ч зогсохгүй ойр тойрны байшин, барилга обектийг маш тод өвөрмөц өнгөөр будаж өгсөн байна..

Энэ бол энгийн зориулалтын будаг биш юм. “Эйрлайт”–ийн тусгай будаг гэсэн үг. Тодруулбал, энэ будгаар гаднах хэсгээ будаж өнгөлсөн тохиолдолд тухайн орчны азотын хийн ислийг агаараас шингээн авч, хортой бактериудыг устган, тоосжилтыг бууруулдаг шинэ төрлийн будаг хэмээн онцолж байгаа юм. Ингэснээр, тус гудамж дахь 100 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг будсан гадаргуу бүр нь ой модыг орлож болохуйц ухаалаг шинэлэг орчныг бий болгож өгч байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51203
3 эможи
keyboard_arrow_up