Соронзон таталцлын тусламжтайгаар эвхэгддэг хамгаалалтын дуулга бүтээжээ
Унадаг дугуй хэрэглэгчдийн хамгийн чухал хэрэгсэл бол хамгаалалтын дуулга байдаг. Гэхдээ дуулгаа биедээ үргэлж авч явах нь маш тээртэй, төвөгтэй байдаг. Үүнийг шийдэх гарцыг олсон нэгэн бүтээл бол “LID” нэртэй соронзон таталцлын тусламжтайгаар эвхэгддэг хамгаалалтын дуулга юм. Ингэснээр дуулгаа эвхэж хураан цүнхэндээ хийгээд авч явахад авсаархан болж өгчээ.
Хамгаалалтын дуулга гоё, чамин загварлаг байхаас гадна аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангаж чадах шаардлагатай байх хэрэгтэй. Хэдийгээр эвхэгдэн хэлбэр загвар нь өөрчлөгддөг дуулга ч гэлээ маш бат бөх шинж чанартай болсныг онцолж байгаа юм. Үүнийг мөн л Британийн зохион бүтээгчид бүтээгээд байгаа юм. Өнөө цагт хүмүүс ажил гэрийн хооронд хувийн автомашинаар зорчихоос илүүтэй эко, эрүүл сонголтыг сонгож байна. тэр дундаа Европын орнуудын иргэд.
“LID” нэртэй тус хамгаалалтын дуулга нь 410 грамм жинтэй юм. Үндсэн гурван хэсгээс бүрддэг, төв хэсэг хажуугийн хоёр хэсэг. Хажуугийн хоёр хэсэг нь төв хэсэгрүү шигдэн эвхэгдэн орох зарчмаар хэлбэрээ өөрчилдөг. Үүнд соронзон таталцлын нөлөөллийг мөн шингээжээ. Эвхэж, хураасан дуулга үүргэвч, цүнхэнд багтахуйц авсаархан хэмжээтэй болдог. “LID” хамгаалалтын дуулгыг Европ, Хойд Америкийн аюулгүй байдлын чанар, стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй полистирол материалаар хийгдсэн аж. Агаар чөлөөтэй нэвтрүүлэгч хэд хэдэн нүхтэй, ард болон урд хэсэгтээ гэрэл тогтоогчтой болсон байна.
Эх сурвалж: MNB.mn