Otto bikes гарааны компани цахилгаан хөдөлгүүртэй хамгийн авсаархан мотоциклоо танилцууллаа

2017 оны 12 сарын 02

Тайваны Отто Байкес гарааны компани цахилгаан хөдөлгүүртэй хамгийн авсаархан мотоциклоо танилцууллаа. Тус цахилгаан мотоциклыг хөгжүүлэгчид одоо байгаа цахилгаан тээврийн хэрэгслүүдтэй харьцуулахад илүү хямд хувилбар болох боломжтой гэдгийг онцолжээ.

Эхний загварын бага оврын цахилгаан мотоциклыг “мини сити рейсэр” гэж нэрлээд байгаа юм. Хэдийгээр хэлбэр хэмжээгээрээ жижиг ч гэлээ харагдаж байгаагаасаа илүү өндөр үзүүлэлттэйг мэдээлсэн байна. 132 кг жинтэй энэ мотоцикл 10 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй тул 103 км цаг хүртэл чадалтай хэмээн хэлж байгаа юм. харин нэг удаагийн цахилгаан эрчим хүчний нөөц цэнэгтэйгээр 100 км зам туулах боломжтой юм байна. Сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгслүүдэд суурилагддаг литийн болон ионнын батарейгаар тоноглогдсон юм. Энэ нь 4,8 киловаттын хүчин чадалтай буюу бүрэн цэнэгээ авахдаа 2 цаг тэжээлд залгахад л хангалттай юм байна.

Хэдийгээр эхний загвар нь тун боломжийн өнгө үзэмж, давуу чанаруудыг агуулж байгаа ч цаашид улам хөгжүүлэн шинэ техник технологиор хангах болно гэдгийг мэдээлжээ. Тухайлбал, хяналтын ухаалаг дэлгэц, илүү орчин үеийн өнгө үзэмж хэлбэр загвар болон ухаалаг гар утас холбох систем зэргийг нэрлэж байгаа юм. Гэхдээ урд болон хойд хэсэгт нь хөдөлгөөний хяналтын камерыг суурилуулж өгсөн нь онцлогтой болжээ. Сонирхуулахад мотоциклоо унаж байхдаа өөрийн фейсбүүк цахим хуудсандаа шууд видео бичлэгээ хийх боломжтой юм байна.

Ингэхийн тулд ганцхан тусгай товчлуур дээр дарахад л хангалттай. Эхний ээлжид Азийн орнуудын зах зээлд худалдаалагдах юм байна. Үнийн хувьд 5000 америк долларын үнэтэй гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50577
0 эможи
keyboard_arrow_up