Дэлхийн хамгийн хямд цахилгаан автомашинаа худалдаанд нэвтрүүллээ

2017 оны 12 сарын 02

Автомашин үйлдвэрлэгч Энэтхэгийн Тата Моторс компани анх 2009 онд Нано нэртэй автомашиныг бүтээж, олон нийтэд танилцуулж байсан юм. Энэ удаад 2 дахь хувилбарын автомашинаа зах зээлд нэвтрүүлж эхлээд байгаа талаар мэдээлж байна. Энэ автомашиныг дэлхийн хамгийн хямд цахилгаан хөдөлгүүртэй бага оврын тээврийн хэрэгслээр нэрлэдэг юм.

Энэтхэгийн Тата Моторс компани тус машиныг Энэтхэгийн Жаем автомотивэс компанитай хамтран бүтээсэн юм байна. 2 дахь хувилбарын Нано И-ви загварын машин нь цахилгаан хурдны хайрцагтай болсноороо онцлогтой болжээ. Цахилгаан хурдны хайрцгийг Электра И-Ви компанид үйлдвэрлэсэн гэдгийг онцолж байна.  Энэ автомашиныг эхний захиалагчид энэ сарын сүүлчээр шинэ загварын эко тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг гардаж авна гэж эх сурвалжууд дамжуулжээ. Үүнээс гадна Энэтхэгийн засгийн газар гэхэд л энэ автомашины 350 ширхэгийг захиалаад байгаа юм байна. 2016 онд тус автомашины 300 мянган ширхэг нь худалдаалагдсан байна.

Цахилгаан хөдөлгүүртэй бага оврын энэ автомашин нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 200 км гаруй зам туулах боломжтой юм байна. Шинэ загварын хувьд бусад мэдээллийг хараахан өгөөгүй байна. Өмнөх загварын хувьд 100 мянган рупий буюу 2500 америк долларын үнэтэйгээр худалдаагдсан.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50570
0 эможи
keyboard_arrow_up