“Tesla”-ийн ШИНЭ ЗАГВАРУУД цэнэглэлтээр бидний бодож байснаас илүү ХОЛ ЗАЙГ туулах боломжтой
2017 оны 11 сарын 29
“Tesla” компани өнгөрсөн долоо хоногт хоёр шинэ загвараа танилцууллаа. Шинээр танилцуулсан загварууд нь бүтэн цэнэглэлтээр бидний бодож байснаас илүү хол зайг туулах боломжтой гэдгийг мэдэгдсэн байна.
“Tesla”-ийн "Semi" буюу хагас ачааны автомашины хувьд 36.2 тонн ачаа тээвэрлэх чадалтай, бүтэн цэнэглэлтээр 804 км хүртэлх зам туулах боломжтой. Мөн 30 минутын дотор 650 км зайг туулах хэмжээний цэнэг авдаг байна.
Харин “Roadster” загварын спорт ангиллын автомашин нь 1.9 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
50400
1 эможи