2017 оны шилдэг ГАР УТАСНЫ эхний хоёр байрыг “Самсунг” компани эзэллээ
Техник, технологийн сэдвээр дагнан бичдэг “TechRadar” сэтгүүл 2017 онд худалдаанд гарсан гар утаснуудыг шилдэг 10-ыг нь нэрлэжээ. Ингэхэд БНСУ-ын “Самсунг” корпорацийн Galaxy S8, Galaxy S8 Plus эхний хоёр байрт орсон байна. дээрх хоёр утасны хурд, дүрс бичлэгийн камер, загвар нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан аж. Харин гуравдугаар байрт Google-ийн Pixel 2 орсон байна. Дүрс бичлэгийн маш өндөр нарийвчлалтай камер, дэлгэцийнхээ ачаар ийнхүү шилдэг гуравт багтжээ.
Мэдрэгчтэй гар утасны эринг эхлүүлсэн “Apple” корпарацийн бүтээгдэхүүн эхний гуравт багтаагүйг бүгд гайхаж хүлээж авч байгаа нь мэдээж юм.
“Алим”-ын загваруудаас хамгийн дээгүүр байрт бичигдсэн нь дөрөвдүгээрт орсон iPhone X юм. Уг загварыг сэтгүүлчид “Сайн” гэж санал нэгтэй дүгнэсэн ч хэтэрхий үнэтэй гэж мөн л санал нэгтэй шүүмжилсэн байх юм.
Жагсаалтын 5-10 дугаар байрт дараах гар утаснууд багтжээ.
Huawei Mate 10 Pro
Samsung Galaxy Note 8
LG V30
LG G6
iPhone 8 Plus
OnePlus 5T