Польш улс агаарын бохирдлыг дроноор хянаж эхэлжээ
Польш улсын өмнөд хэсэгт байрладаг Краков хот нь 760 мянган хүн амтай, тус улсын хоёр дахь том хот гэгдэхээс гадна Малополск буюу Польшийн жижиг нийслэл гэдэг.
Тус хот хөндийд байрладаг нь агаар дахь бохирдол агаарын дээд давхаргад хүртэл хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг байна.
Краков хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр бол үйлдвэрүүд. Краков хот нь агаарын чанарын хяналтын 20 станцтайгаас нэг нь явуулын станц ажээ.
Харин тус улс саяхнаас агаарын бохирдлын төвшинг хянах өөр нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн нь агаарын чанарыг хэмжигч нисдэг дрон юм.
Энэхүү нисдэг төхөөрөмжийг зохион бүтээгчид агаарын бохирдлыг бууруулахад томоохон түлхэц болохуйц бүтээл болсон гэж үзэж байгаа нь илэрхийлжээ. Тус дрон нь өндөр мэдрэгчтэйгээс гадна, 34 удаа оптик дурангаар томруулж харах чадалтай камераар тоноглогджээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин