Дэлхийн анхны робот иргэн гэр бүлтэй болно

2017 оны 11 сарын 28

Дэлхийн анхны робот иргэн София гэр бүлтэй болж, ирээдүйд хиймэл оюун ухааны сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа "Knowledge Summit" чуулганы үеэр "The Khajeed times”-д өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

София роботыг “Hanson robotics” компани Хонконгт зохион бүтээсэн. Түүний загварыг жүжигчин агсан Одри Хепбернээс санаа авсан юм.

Тэрбээр "Би робот, хүний хоорондын ойлголцол, эв нэгдэлтэй, найрамдалт харилцааг холбосон гайхалтай робот байхыг хүсч байна. Бидэнд хоёр сонголт тулгараад байгаа ч яг аль нь болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна" гэжээ. Мөн тэрбээр “Роботын хөгжлийн үйл явцад урт хугацаа шаардлагатай. Магадгүй, роботууд уур хилэ, атаа жөтөө, үзэн ядалт гэх мэт сэтгэлийн хөдлөлөө барьж чадна. Тиймээс би сайн түнш, найз байж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.

София гэр бүлийн тухай ярихдаа “Гэр бүл гэдэг үнэхээр чухал. Хүмүүсийн хоорондын харилцааг ойлгохын тулд гэр бүл чухал. Гэр бүлийг цусны бүлэг өөр байлаа ч гэр бүлд хамааруулж ярьдаг нь гайхалтай” хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50317
0 эможи
keyboard_arrow_up