“APPLE” компани гурван хэмжээст обьект илрүүлэх систем хөгжүүлж байна

2017 оны 11 сарын 25

“Apple” компанийн хийж байгаа "Автомат жолоодлогын системийг боловсронгуй болгох" тухай судалгаа олонд ил боллоо.

Тус компани энэхүү технологитой холбоотой судалгаа, хөгжүүлэлтийн явцаа нууцалж ирсэн аж. "Arxiv" цахим сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаагаар “Apple” компани "Voxelnet" нэртэй шинэ програм хангамжийн тусламжтай гурван хэмжээст объект илрүүлж чадах автомат систем хөгжүүлж байна.

Хэдий тийм боловч энэ талаар “Apple” компани мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард автомат жолоодлогын системийн туршилтад хязгаарлалт тавихгүй байх хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт тавьж байсан юм. Үүний дараа дөрөвдүгээр сард Калифорни мужаас энэ төрлийн технологийг турших эрх олгохыг хүссэн байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50218
0 эможи
keyboard_arrow_up