“IPHONE“-той бол ЖЕЙМС БОНДОД итгэ
Мэдээлэл, технологийн зуунтай хөл нийлүүлэн алхах хамгийн эхний алхам нь гар утас. Өнөөдөр зах зээл өргөжихийн хэрээр ашиглахад хялбар, ухаалаг утасны эрин үе ноёрхож байна. Тэгвэл эдгээр утас хэр найдвартай бол. Таны мэдээллийн нууцлалыг хадгалж чаддаг болов уу.
- *#21#
Та утсан дээрээ *#21# гэж бичээд, дуудлага хийх ногоон товчийг дараарай. Энэ нь танд дуудлага, мессеж болон бусад мэдээллийг өөр тийш нь шилжүүлсэн эсэхийг харуулах болно.
- ##002#
Энэ код руу залгаснаар утаснаас тань мэдээлэл авахыг оролдсон бүх холбоосыг устгах боломжтой.
- *#06#
Энэ кодын тусламжтайгаар та “IMEI” буюу олон улсын гар утасны төхөөрөмж танигч дугаараар олж болно. Хэрэв гар утас тань асаалттай байвал байршлыг танд заах болно.
- Жеймс Бонд код
Хэн нэгэн таныг дагаж мөрдөж байгааг шалгахыг хүсвэл Жеймс Бонд кодыг ашиглаарай. Кодыг хийхээс өмнө утсандаа “netmonitor” хэмээх цэсийг заавал суулгах ёстой. Тухайлбал, “IPhone” гар утсанд *3001#12345#*, “Android” үйлдлийн системтэй гар утсанд *#*#4636#*#* буюу Жеймс Бонд кодыг суулгаарай.
- “Telegram” мессенжерийг ашиглаарай
Та гар утсаар ярьж мессеж бичихийн оронд “Telegram”, “Chare”, “Wickr” болон “Signal” зэрэг мессенжерийг ашиглаарай. Эдгээр аппликейшн нь өөрсдийн таниулсан код, нууцлалтай байдаг юм байна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ