Дэлхийн хамгийн том НОМЫН САН Хятадад нээгдлээ

2017 оны 11 сарын 14

Ном уншихад мэдээж орчин чухал биш. Учир нь ном таныг төсөөллөөр тань дамжуулж өөр ертөнцөд аваачдаг. Тэгэхдээ сайхан номын санд суугаад ном унших мэдээж гоё! 

Тэгвэл Хятад улсад  34,000 хавтгай дөрвөлжин метр квадрат бүхий нэгэн шинэ номын сан нээгджээ. Номын сангийн дотоод засал нь хүмүүсийг алмайруулж байна. Энэхүү байгууламжийн дотоод заслыг яг л аварга том нүд буюу дэлхийг сая сая номнууд тойрон эргэлдэх мэтээр зохиомжлон байгуулсан байна. 

Хятад улсын Бинхайн соёлын гудамжинд байрлах тус номын сан нийт 1,2 сая номтой бөгөөд уншигчид чөлөөт сонголтоор номоо аваад унших боломжтой юм. Иргэд нь тус номын санг "Бинхайн нүд" хэмээн нэрлэдэг байна. 








 

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49588
5 эможи
keyboard_arrow_up