IPhone X-ын бас нэг дутагдал

2017 оны 11 сарын 13

IPhone X гар утас эзэмшигчид дэлгэц дээр нь босоо ногоон зураас үзэгдэх боллоо хэмээн гомдоллож эхлэв. Унтрааж асаасан ч хэвээр байгаа бөгөөд эзэмшигчид утсаа унагах буюу цохиогүй хэмээн нотолж буй. Нэг хэрэглэгч твиттерт бичихдээ уг асуудлыг хэлж, утсаа солиулснаа мэдээлсэн байна.

Mashable сайт энэ талаар Apple компанид хандаж асуусан боловч хариу өгөөгүй аж. Энэ сарын 10-нд тус компани IPhone X-ын сенсор нь хүйтэнд ажилладаггүйг хүлээн зөвшөөрсөн. Эднийх дараагийн багцаас эхлэн энэ алдааг засахаа амлаад байгаа. Өмнө нь дэлгэц дээр тод, хурц гэрэл удаан үзэгдвэл шатаж болзошгүйг анхааруулсан билээ. IPhone X-ыг наймдугаар сард нийтэд танилцуулж, энэ сарын 3-наас худалдаанд гарсан. Аравдугаар сараас захиалга авсан энэ утас 999 ам.долларын үнэтэй байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49517
0 эможи
keyboard_arrow_up