iPhone X бол хамгийн ҮНЭТЭЙ бас хамгийн ХЭВРЭГ утас

2017 оны 11 сарын 11

Image result for iphone x

Энэ сарын эхээр албан ёсоор худалдаанд гарсан iPhone X ухаалаг утсыг Apple компани маш бат бөх шилээр хийсэн гэж өмнө нь мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл цахилгаан хэрэгсэлд баталгаа олгодог Square Trade компани шинэ iPhone X-ийн бат бөх байдлыг шалгасан хэд, хэдэн туршилт хийсэн байна.

Тухайлбал тэд iPhone X ухаалаг утсыг 180 см өндрөөс бетон гадаргуу дээр нүүрэн хэсэг, ард болон ирмэгээр нь унагаж үзжээ. Туршилтын үр дүнд ухаалаг утасны дэлгэц ба арын шил хагарч, OLED дэлгэцэнд доголдол үүсч, FaceID ажиллахаа больсон байна. Мөн тус компани iPhone X-ийг эргэлддэг модон хайрцагт 60 секундийн турш хийж туршсан байна. Үүний үр дүнд мөн л FaceID ажиллахаа больж, арын шил цуурч, утасны ард хэсгийн хавтан нь салсан байна. Сонирхуулахад CNET вебсайт 90 см өндрөөс iPhone X утсыг унагаж туршсан бөгөөд үр дүн нь мөн л дээрх туршилттай ижил гарчээ.

Square Trade компани туршилтын үр дүнгээс үндэслэн iPhone X утсыг "Хамгийн хэврэг, өндөр үнэтэй бас засварлахад ч хамгийн үнэтэй iPhone" гэж тодорхойлсон байна. Сануулж хэлэхэд iPhone X утасны дэлгэцийг засварлахад 249 ам.доллар болох бол бусад төрлийн гэмтлийг засварлахад нийт 549 ам.долларын үнэтэй болох гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
49460
9 эможи
keyboard_arrow_up