Range Rover: “P400e“ шинэ загвар 6.8 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай

2017 оны 11 сарын 08

Их Британийн автомашин үйлдвэрлэгч "Jaguar Land Rover" компани хос тэжээлт автомашиныхаа шинэ загварыг танилцууллаа.

"Range Rover"-ийн "P400e" шинэ загвар нь хоёр литрийн багтаамж бүхий дөрвөн цилиндр хөдөлгүүртэй, 6.8 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай, дээд хурд нь 220 км/цаг юм байна. Харин цахилгаан хөдөлгүүрт шилжсэн үедээ 51 км зам туулах бөгөөд лити ионы цэнэг хураагуурыг хоёр цаг 45 минутын дотор бүрэн цэнэглэх боломжтой юм.

Шинэ загвар нь "Range Rover"-ийн тансаг зэрэглэлийн "Suv" ангиллын автомашины үйлдвэрлэлийг шинэ түвшинд хүргэсэн гэж компанийн Тээврийн асуудал хариуцсан захирал Ник Коллинс онцолжээ. Ийнхүү шинэ автомашинаа танилцуулсан нь 2020 он гэхэд хосолмол хөдөлгүүрт автомашины шинэ загваруудаа танилцуулна гэсэн төлөвлөгөөт ажлын нэг хэсэг байсныг компани баталгаажуулсан юм.

Эх сурвалж: UBInfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49299
0 эможи
keyboard_arrow_up