Twitter-ийн тэмдэгтийн тоо хоёр дахин нэмэгджээ

2017 оны 11 сарын 08

twitter зурган илэрцүүд

Twitter олон нийтийн сүлжээ хуудсанд мэдээлэл оруулах тэмдэгтийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Иймд энэхүү олон нийтийн сүлжээний хэрэглэгчид одоо 280 тэмдэгтийн урт бүхий жиргээг нийтлэх боломжтой болжээ.

Twitter-ийн ерөнхий захирал Жек Дорси өөрийн хуудсанд “140+140” хэмээн бичиж, шинэ өөрчлөлтийн зарыг өвөрмөцөөр илэрхийлсэн байна.

 

2017 оны есдүгээр сард хязгаарлагдмал хэрэглэгчдийн хүрээнд “урт жиргээг” туршиж эхэлсэн билээ. Харин 2017 оны 11 сарын 8 буюу өнөөдрөөс эхэлж энэхүү шинэчлэл бүх хэрэглэгчдийн хүртээл болж байна.

Үйлчилгээний энэхүү шинэчлэл япон, солонгос, хятадаар жиргэдэг хэрэглэгчдэд харин хүртээлгүй аж. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49289
0 эможи
keyboard_arrow_up