Өндөржүүлсэн технологитой Xbox One X энэ сард худалдаанд гарна

2017 оны 11 сарын 06

Microsoft компаниас гаргасан Xbox One X дэлхийн хамгийн хүчирхэг тоглоомын нэг 11 дүгээр сарын долоонд худалдаанд гарна.


Энэхүү төхөөрөмжийг шинэ үеийн 4К телевизүүд дээр ажиллуулахад тохиромжтой байдлаар бүтээжээ. Мөн видео тоглоом сонирхогчдод дүрсний өндөр нягтаршил болон тоглоом тоглож байх үед бодит мэт мэдрэмжийг санал болгох юм. Одоогийн байдлаар уг консолыг 499.99 ам.доллараар худалдана гэж мэдэгдээд байна. Мөн 4К Blu-ray тоглуулагчаар тоноглогдсон ба 4K, 60 фрэйм-секундын (fps) графикийг өндөр динамик зайтай (HDR) харуулдаг. PS4 эсвэл PS4 Pro (Sony-ийн 4K консолоос) илүү хялбар юм. 

“Microsoft”-ийн зүгээс "Xbox One X" тоглоомыг бүрэн хэмжээнд ашиглахыг хүсдэг видео тоглоомын хорхойтнуудад зориулан бүтээсэн гэдгээ онцолж байна. Үүнээс гадна "Тэд өндөр технологийн онцлог шинжүүдийг ашиглахыг хүсдэг зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд шинэ загвараа гаргах сонирхолтой байна" гэж "Gartner"-ийн шинжээч Брайн Блау мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49163
0 эможи
keyboard_arrow_up