Amazon хагас бодит орчинд суурилсан шинэ технологи нэвтрүүллээ.
Өчигдөр онлайн худалдааны Amazon компани олон жил судалсан AR View (Augmented Reality View буюу Хагас бодит орчинд суурилсан дүр зураг) гэх шинэ технологио танилцууллаа. Ингэснээр одоо ном, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ноолууран пальто зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг бодит байдал дээр хэрхэн харагдаж байгааг мэдэх боломжтой болж байна. Үүний тулд та Amazon-ы апп руу орж, ямар нэг бараа сонгоод, дараа нь камераа асаана. Тухайн барааны зураг 3D хувилбарт шилжсэний дараа ухаалаг утасны камертай холбогдон, бүтээгдэхүүн таны байгаа орчинд яг л бодит мэт харагдах болно.
Одоогийн байдлаар энэхүү шинэ технологи нь Amazon-ы гэр ахуйн бараа, тавилгa дээр л ажиллаж байгаа юм. Тус компанийн төлөөлөгч энэхүү шинэ технологи нь удахгүй Amazon-ы бүх төрлийн бүтээгдэхүүн дээр ажиллах болно гэж тайлбарлалаа. Гэхдээ үүний тулд цаг хугацаа шаардлагатай байгаа гэдгээ тэрээр нэмж мэдэгдсэн байна.