Google тусдаа домэйн нэр бүртгэдэг болно

2014 оны 6 сарын 24
Дэлхийд алдартай интернет хайлтын Гүүгл корпораци хэрэглэгчдэдээ зориулан төрөл бүрийн домэйн нэр хайх, худалдаж авах, зарж борлуулах, шилжүүлэх боломжтой үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ. Гэхдээ энэ нь одоогоор туршилтын шатандаа явж байна. Корпорацийн удирдлагынх нь тайлбарлаж буйгаар онлайнд өөрийн орон зайг бий болгох гэсэн бизнесүүд олширч буй бөгөөд домэйн нэрний эрэлт хэрэгцээ асар өндөр болсонтой шинэ үйлчилгээ нь холбоотой юм.

Туршилтын хугацаанд зөвхөн урилгатай хэрэглэгчид л туршилтын домэйн нэр захиалах, эзэмших эрх эдлэх юм байна. Дэлхийн хамгийн том домэйн нэр бүртгэлийн фирм GoDaddy/ГөүДэдди/ энэ чиглэлээр 100 сая ам.доллартай тэнцэх хувьцааг гаргасан учир өрсөлдөх шаардлага үүссэн аж. АНУ-ын эрх баригчдын мэдээлж буйгаар ГөүДэдди фирмд 57 сая домэйн нэр бүртгэлтэй байдаг бөгөөд жилдээ 1.1 тэрбум долларын орлого олдог аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4885
0 эможи
keyboard_arrow_up