“Япон такси“-ийг энгийн болон VIP гэсэн хоёр загвараар үйлдвэрлэнэ
2017 оны 10 сарын 27
Японы такси үйлчилгээний салбарт онцлох үйл явдал болж байна. Хөх өнгийн шинэ загварын энэхүү "Японтакси" нь гүйдэг хаалгатай гэдгээрээ онцлогтой юм.
Мөн ердийн такситай харьцуулахад илүү том цонхтой учраас орчноо илүү сайн харна гэж зохион бүтээгчид нь онцолжээ. Түүнчлэн жолоочийн тав тухтай байдлыг хангах үүднээс өндөр таазтай бүтээсэн байна. Харин засвар, үйлчилгээний хувьд бага зардалтай байхаар тооцоолсон аж.
"Япон такси"-ны шил арчигч арын цонхны дээд хэсэгт байрлаж байгаа учраас үзэгдэх орчинд нөлөөхгүй гэж үзэж байна. Төрлийн хувьд c гэсэн хоёр загвараар үйлдвэрлэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48666
0 эможи