Худалдаанд гарсан шинэ технологиуд
Техник технологи хөгжихийн хэрээр хүний эдэлж хэрэглэж байгаа зүйлийг амар хялбар, хөнгөн болгосоор байна. Энэ удаад сүүлийн үед бүтээсэн шинэ бүтээгдэхүүнүүдиыг танилцуулж байна.
Гурван талт утас
Энэ утас нь гурван дэлгэцтэй. Ямар ч тохиолдолд дэлгэцүүд нь хоорондоо холбогдоно. Мөн цэнэгээ барих, бат бөх байдалд санаа зовох хэрэггүй хэмээн зохион бүтээгчид нь хэлж байна.
Халаагчтай цамц
Нуруу, цээж, ханцуйнд байрлуулсан тусгай материалын тусламжтай энэ цамц өөрийгөө халааж, хөргөж чаддаг ажээ. Үүнийг тамирчид болон ууланд авирагч, экстрим спортод дурлагчид сонирхож байна.
Зөөврийн цэнэглэгч
Энэ цэнэглэгчийг цонхон дээр наахад нарны эрчим хүчээс цэнэг авч цахилгаан төхөөрөмжийг цэнэглэх боломжтой. Машин, онгоц, гэрийн болон ажлынхаа нар тусч байгаа цонхонд наагаад утас, цахилгаан хэрэгслээ залгаж болно.
Цаг агаар заагч утас
Энэ утас нь тунгалаг, нэвт харагддаг дэлгэцтэй бөгөөд гадаа цаг агаар ямар байгааг шууд дүрслэлийн тусламжтай харуулдаг. Хэрэв гадаа бага зэрэг бороотой байвал утасны дэлгэц бага зэрэг цантсан, чийгтэй харагдана. Харин цэлмэг байвал тунгалаг харагдах ажээ. Энэ утсыг 2020 онд худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.
Уян гар утас
Ухаалаг утасны хамгийн сул тал нь унагаахад дэлгэц нь хагарах, дээрээс нь дарахад дэлгэц эвдэрнэ. Энэ утсыг 10 метрийн өндрөөс унагаахад ямар нэг гэмтэл авахгүй бөгөөд бугуйндаа цагираг болгон зүүж болдог. Уян гар утас худалдаанд гараагүй ч урьдчилсан захиалга ихтэй байгаа ажээ.
Мэдрэгчтэй үзэг
Энэ үзгээр ямар ч гадаргуу дээр зурсан зүйлсээ ухаалаг утас болон компьютер дээр дарж харж болдог ажээ. Ямар нэг цаас, үзэгний бэх ашиглахгүй учир эко бүтээлд тооцогдон борлуулалт нь өндөр байна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ