Японд өндөр настнуудад зориулж жолоочгүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ

2017 оны 10 сарын 23

Arslan.mn

Японы Дина гэж нэрлэгддэг технологийн компани өндөр настнуудад зориуж, 6 хүний суудалтай жолоочгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь тэтгэвэртээ гарсан өндөр настнууд өдөр тутмынхаа амьдралаа идэвхитэй өөдрөг, ямар ч төвөггүйгээр өнгөрүүлэх гол ач холбогдолтой байх болно хэмээн зохион бүтээгчид нь мэдээлсэн юм.

Японы технологийн ДиНа компанийн инженерүүд Токио хотоос ойролцоогоор 100 км-т орших Нишикита бүс нутгийн туршилтын талбайд автомат жолоодлоготой бага оврын тээврийн хэрэгслийг бүтээх ажлаа эхлүүлсэн юм. Японы нийт хүн амын багагүй хувь нь өндөр настнуудын тоонд орж байгаа. Тийм учраас томоохон хот болон бусад хот суурин газарт амьдарч байгаа оршин суугчдын дийлэнхи нь тэтгэвэртээ суусан юм байна. Тэдгээрийн өдөр тутмын амьдралын хэв маяг бараг идэвхигүй нөхцөл байдалд ороод байгаа талаар ДиНа компанийн мэргэжилтнүүд олон жилийн судалгаанд үндэслэн онцлоод үүнийг шийдвэрлэх арга замын нэг бол тэдэнд тусгайлан зориулан тав тухтай, аюулгүй, эдийн засгийн хэмнэлт авчирсан, технологийн дэвшлийг өөртөө агуулсан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хэмээн мэдээлжээ.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, хараа муутай, тэргэнцэртэй, хэт их таргалалттай өндөр настнууд ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн тусламжтайгаар хотын үзвэр үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүр, амралт сувилалын газарт хүрч очиход нь туслах болно хэмээн онцолсон юм. Эхний шатны туршилтуудыг амжилттай хийсээр байгаа юм байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар тус автомат жолоодлоготой Робот-Шаатл хэмээн нэрлэгддэг ухаалаг цахилгаан тээврийн хэрэгсэл нь ердөө 10 км цаг хүртэл хурдлах боломжтой юм байна.

Эцсийн шатны туршилтуудыг 2020 он хүртэл хийхээр төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн юм. Хэрэв туршилт судалгаа үр дүнд хүрсэн тохиолдолд Японы засгийн газар шинэ загварын ухаалаг, автомат жолоодлоготой цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлт болон гадаад зах зээл дэх борлуулалтанд туслалцаа үзүүлэх болно гэдгээ амлаад байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48460
0 эможи
keyboard_arrow_up