Дүрс бичлэгээс ДУРЫН зүйлээ алга болгох Adobe Cloak төсөл
2017 оны 10 сарын 23
Adobe энэ жилийн Adobe MAX 2017 чуулганы үеэр олон гайхалтай технологи танилцуулсны дотор Cloak хэмээх тун өвөрмөц төсөл багтжээ. Энэ нь энгийнээр бол Photoshop дээр бидний ашигладаг “Content-Aware Fill” буюу хэрэггүй зүйлийг алга болгох горимтой адил, гэхдээ видео бичлэгт зориулагдсан зүйл юм.
Та доор байрлах зургаан минутын бичлэгээс хэрхэн ажиллаж буйг нь хараарай.
Бичлэг дээрх ямар нэг зүйлийг алга болгохоор маск тависны дараа кадр бүрээс тухайн зүйлийг алга болгож, оронд нь ямар байх ёстойг ухаалгаар шийднэ.
Зөвхөн хөдөлгөөнгүй зүйлийг ч гэлтгүй камерын хөдөлгөөнтэй дүрс дээр явж буй хүмүүсийг хүртэл алга болгож чадах аж.
Гэвч энэхүү горим хэзээнээс нэвтрэх нь хараахан тодорхой болоогүй юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
48425
0 эможи