Samsung компани 17 дурантай 360 КАМЕР худалдаанд гаргана

2017 оны 10 сарын 22

Samsung компани 17 дурантай, 4К нягтралтай 360 бичлэг шууд дамжуулж чадах 360 Round хэмээх камер танилцууллаа. Энэхүү камер нь ирэх долоо хоногт АНУ-д худалдаанд гарах аж.

Одоогийн байдлаар үнэ нь тодорхойгүй хэдий ч, чамгүй өндөр үнэтэй худалдаанд гарах болов уу. Учир нь Google-ийн яг үүнтэй ижил төрлийн Yi Halo камер 1699 ам. доллар бөгөөд 4К шууд бичлэг дамжуулж чадахгүй.

1,8 өрцтэй, 17 дуран бүхий энэ камер өөр дээрээ зургаан тал руугаа харсан микрофон, хоёр микрофон оролт, 50GB дотоод санах ой, 2TB хүртэлх SSD дэмжих бөгөөд 30fps хурдаар 4К бичлэг хийнэ.

Түүнчлэн ус, тоосны хамгаалалтын IP65 стандартыг хангасан учир ихэнх цаг агаарын нөхцөлд гадаа ашиглахад тохиромжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48412
1 эможи
keyboard_arrow_up