“Nissan Motor” компани Япон дахь үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоов
“Nissan Motor” компани пүрэв гарагаас эхлэн Япон улсад автомашины үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоолоо. Учир нь тус компанийн хэд хэдэн үйлдвэрээс гарсан автомашинуудад аюулгүй байдлын болон чанарын шалгалт хангалттай түвшинд хийгээгүй болох нь тогтоогдсон байна. Есдүгээр сарын 18-нд Японы улсын Засгийн газар анх энэ асуудлыг мэдэгдсэний дагуу “Nissan Motor” эхний ээлжийн шалгалтаа явуулж эхэлжээ. Үр дүнд нь гурван үйлдвэрт шаардлага хангаагүй техникийн мэргэжилтнүүд аюулгүй байдлын хяналт хийсэн нь илэрсэн байна. Улмаар “Nissan Motor” есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 18-ны хооронд үйлдвэрлэгдсэн 34 мянга гаруй автомашинд дахин шалгалт хийхээр болоод байгаа юм. Эдгээрээс 4000 нь аль хэдийн борлуулагджээ. Хэдий тийм боловч энэ нь зарласан хугацаанаас өмнө Японд үйлдвэрлэгдсэн, экспортод гаргасан автомашинуудад хамаарахгүй гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor”-ийн тус улс дахь үйлдвэрүүд өдөрт 1000 автомашин үйлдвэрлэдэг бол 1500-ийг экспортолдог ажээ.