“Toyota“-ийн “Fine-Comfort Ride“ хиймэл оюун ухаан, автомат жолоодлогын функцтэй

2017 оны 10 сарын 19

"Toyota Motor" компани устөрөгчийн хөдөлгүүртэй шинэ консепт загварын автомашинаа танилцуулахаар зэхэж байна. Энэхүү автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр одоо зах зээлд байгаа устөрөгчийн хөдөлгүүртэй седан автомашинаас нь 50 хувиар илүү хол зам туулах боломжтойгоороо онцлог юм байна.

Arslan.mn

Үүгээр энэ төрлийн автомашин цэнэг хураагуураар ажилладаг автомашинуудтай өрсөлдөх боломжийг нээж байгааг шинжээчид онцолжээ. Японы автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Toyota Motor" компани "Fine-Comfort Ride" консепт загвараа танилцуулах хүрээнд нэг цэнэглэлтээр 1000 км зам туулах чадвартай автомашин үйлдвэрлэхийг зорьж байна. Тус компанийн устөрөгчийн хөдөлгүүртэй "Mirai" автомашин нь 650 км-ийн зам туулах чадвартай аж. "Toyota Motor" компани “Fine-Comfort Ride” шинэ консепт автомашинаа ирэх долоо хоногт болох "Tokyo Motor Show"-ийн үеэр танилцуулах юм байна. Түүнчлэн энэхүү автомашин хиймэл оюун ухаан болон автомат жолоодлогын функцтэй гэдгээрээ давуу талтай ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48334
0 эможи
keyboard_arrow_up