Акио Тоёота: “GR” брэнд манай компанид шинэчлэлийг авчирна
“Тоёота” компани нь “GR” хэмээх шинэ брэндээ худалдаанд гаргасан.
Энэхүү брэндийн нэр “GR” нь “Тоёота” компанийн моторт спорт загварын шинэчлэгдсэн долоон автомашиныг худалдаанд гаргасан бөгөөд эдгээр нь бүгд автомашины зах зээлд борлуулалт өндөртэй байгаа юм.
“GR” брэндийн гол зорилго нь өөрийн машинаа жолоодох сонирхолгүй болсон залуу хэрэглэгчдэд зориулсан аж.
Тус брэндийн тэргүүн Сэгэки Томояама хэлэхдээ “Тоёота”-д тулгараад байгаа саад бэрхшээлийг даван туулж, шинэчлэлийг хийх нь манай брэндийн гол зорилго” гэжээ. Түүнчлэн “Тоёота”-гийн ерөнхийлөгч Акио Тоёота “Тус брэнд нь манай компанийн хувьд шинэчлэлийг авч ирж чадна гэдэгт итгэж байна” хэмээсэн байна. Тус брэндийн хамгийн хямд үнэтэй нь 1890 ам.доллар аж.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН