Танилц: HUAWEI “Mate 10” ухаалаг гар утас

2017 оны 10 сарын 19

Энэ намар Хуавэй компани 3 үндсэн өөр загварын ухаалаг гар утсыг нэгэн зэрэг дэлхий нийтэд танилцууллаа.

Тухайлбал, ухаалаг гар утасны хүрээ нь маш нарийн, өргөн дэлгэц, дэвшилтэд технологи болон тансаг чамин хийц загвартайг тодотгож болно. Энэ гар утас металл гадаргуугаар хамгаалагдсан. Хоёр талдаа шилэн наалттай, өнгө дүрсний чанарыг сайжруулах зорилгоор “Хайсиликон Кирин 970” үзүүлэлт бүхий дэлгэцийг хамгийн түрүүнд онцолж байна.

Тодруулбал, Мээт Про загварын ухаалаг гар утсыг 2160-ийг харьцах нь 1080 нягтшаршилтай, 18/9 хэмжээтэй өргөн дэлгэц гэсэн үг юм. Хуавэй Мээт загвар өөртөө 4 гигабайт санах ойтой бол үүнийг мэдээж 64 гигабайт хүртэл өсгөх боломжтой. Харин Мээт Про загварын хувьд өөртөө 64 гигабайт санах ойн багтаамжтай бол үүнийг 128 болтол нэмэгдүүлэх боломжтой юм. Харин маш чамин, тансаг зэрэглэлийн Хуавэй Порше Дизайн гар утасны хувьд 256 гигабайт хүртэл өсгөх бүрэн багтаамжтай болж өгсөн байна.

Батарейн хувьд гурван загварт 4000 ампер цагийн багтаамжтай зай хураагуураар тоногложээ. Энэ нь 48 цагийн турш ямар ч асуудалгүй ажиллах боломжтой хэмээн танилцуулсан байна. Хамгийн сонирхолтой нь USB оролтын тусламжтайгаар Проекторт холбогдох боломжтой болжээ. Ирэх 11 дүгээр сард худалдаанд гарч эхлэх ухаалаг гар утас 699, 799, 1395 еврогийн үнэтэйгээр хэрэглэгчийн гарт очих юм байна. 

 

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48299
0 эможи
keyboard_arrow_up