“Kindle oasis” ном уншигч төхөөрөмж усны хамгаалалттай болжээ
Амазон компани Киндл Оазис загварын цахим ном уншдаг төхөөрөмжөө усны хамгаалалттай болгон хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.
Киндл ном уншигч хамгийн анх 10 жилийн өмнө худалдаанд нэвтэрч байсан бол усны хамгаалалттай загвар анх удаагаа гарч байгаа юм байна. Киндл Оазис 250 америк долларын үнэтэй. Энэ нь тус компанийн хамгийн алдартай Киндл Пэпервайтаас 2 дахин өндөр үнэтэй байгаа юм.
Усны хамгаалалттай Киндл Оазис нь 17.78 см дэлгэцтэй, 300 ДиПиАй нягтаршилтай юм байна. Өмнөх Оазис загвар нь 15.24 см дэлгэцтэй байсан юм. Тус киндлийн усны хамгаалалтын үзүүлэлт нь АйПиЭкс8 бөгөөд энэ нь 2 метрийн гүн цэвэр усанд 1 цаг байлгаж туршсан гэсэн үг юм. Түүнчлэн усны хамгаалалттай Оазис 8 гигабайтын багтаамжтай байхаас гадна хар дэлгэцтэй цагаан үсэгтэй сонголттой болжээ.
Амазон компани тус шинэ загварын Оазисыг энэ сарын 31-нээс худалдаанд нэвтрүүлэх юм. 32 гигибайтын Оазис 280 америк доллар байх бол үүрэн телефонтой холбогддог загвар нь 350 америк долларын үнэтэй байх юм байна.
Эх сурвалж: MNB.mn