Дубайн нисэх буудлын “УХААЛАГ” гарц
2017 оны 10 сарын 11
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын олон улсын нисэх буудал “ухаалаг” гарцтай болох гэнэ.
Ийм шинэчлэл хийснээр пасспортыг ердөө 15 секундэд шалгах юм байна. Зорчигч уг гарц руу орохын өмнө хэдхэн секунд саатна. Ийшээ орсон зорчигчийн эхлээд нүдний торлог, дараа нь төрхийг нь тусгай төхөөрөмж “уншиж” таних юм. Хэрэв зорчигчийн хэн болохыг таньсан бол ногоон гэрэл асах аж.
Зорчигчийг нисэх буудал руу “Tesla” автомашинаар тээвэрлэх бөгөөд энэ үед түүнийг урьдчилан тавьсан байх юм. Нэвтрэх тасалбар авах, тээш жинлэх ажиллагааг уг автомашин дотор гүйцэтгэх учир зорчигчийн үйлдэл хялбар болох гэнэ.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
48009
0 эможи