Япончууд автомашин үйлдвэрлэхэд МОД ашиглана
2017 оны 10 сарын 10
10 жилийн дараа гэхэд автомашин үйлдвэрлэхэд мод ашиглаж эхлэх төлөвлөгөөг Японы судлаачид танилцууллаа. Модноос хатуу, бат бөх материал гарган авч автомашины металл хэсгүүдийг угсрахад ашиглахаар зэхэж байгаа юм байна.
Мөн автомашины хөдөлгүүрийн хэсэгт байрлуулах, өндөр температурт тэсвэртэй хуванцар материал гаргаж авах зорилготой байгаагаа судлаачид тайлбарлалаа.
Модон материал ашигласнаар автомашин илүү хөнгөн болох боломжтой аж. Харин хөнгөн автомашинууд түлш бага зарцуулахаас гадна хорт утаа бага ялгаруулдаг гэдгээрээ онцлогтой гэж судлаачид үзэж байна.
АНУ-ын Эрчим хүчний яамны тооцооллоор автомашины жинг 10 хувиар бууруулбал түлшний зардлыг найман хувиар хэмнэх боломжтой гэж дүгнэжээ. Үүнээс гадна модноос төмөр шиг хатуу ч 80 хувь илүү хөнгөн материал гаргаж авах боломжтойг Киотогийн их сургуулийн судлаачид тогтоогоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
47953
1 эможи